|
Ерeнхий захирлын мэндчилгээ
Би анх Монголд 1991 онд АНУ-ын ГХЯ-ны хvсэлтээр ЮСИС байгууллагын шугамаар ирж, Монгол улсын vндэсний их сургуульд банкны систем, дvрэм журам, бvтцийн асуудлаар хичээл заасан юм.
Тvvнээс хойш нэг жилийн дараа Дэлхийн Банк намайг дахин Монголд урьж, банкны ажиллагсад, удирдлагуудад зориулсан банкны системийн бvтэц, зохицуулалтын талаарх симпозиумд илтгэл тавьж оролцохыг хvссэн юм. Тэрхvv айлчлалын vеэр Монгол улсын Ерeнхий сайд надад маш eндeр хvндэтгэл vзvvлж, миний тавьсан илтгэлийг анхааран сонссоноо дурьдаж, “Монгол улсын эрх ашгийг тэргvvнд тавьж, шударга vнэнийг илэн далангуй хэлж, Монгол оронд хэрэгтэй зeвлeгeeг eгсeн цорын ганц Америк хvн та байлаа” хэмээн vнэлж билээ.
Би Монголд гурав дахь удаагаа ирэхдээ Дэлхийн Банк болон Монгол Банк, Монгол дахь ЮСИС хeтeлбeрийн хамтарсан урилгаар санхvvгийн шинэчлэлт, эдийн засгийн eсeлтийн талаар лекц уншсан.
Тvvнээс хойш би олон удаа ажил тeрлийн болоод найз нeхдийн шугамаар Монгол оронд айлчилж байлаа.
Eнeeдeр эргээд харахад, бидний дэвшvvлж байсан бодлого, эхлvvлж байсан хeтeлбeрvvдийг Монголын бизнес эрхлэгчид болон Засгийн газар амжилттай хэрэгжvvлж, ажил хэрэг болгож чадсан нь vнэхээр таатай санагддаг. Би eeрийгee энэ их ололт, амжилтын eчvvхэн хэсэг болж чадсанд маш их баяртай, сэтгэл хангалуун явдаг юм. Тийм ч учраас бид Монголд бизнес нээж, хeрeнгe оруулахыг хvссэн юм.
Монголын удирдагчид, бизнес эрхлэгчид эх орондоо хайртай, эх орноо хeгжvvлэн урагшлуулахыг хvсч явдаг нь ойлгомжтой. Бид тэрхvv сайхан хvсэл, сэтгэлийг бvх талаар дэмжин туслахыг хvссэн юм. Манай харилцагчид, vйлчлvvлэгчдээс бvрдсэн “гэр бvл”-ийн дотор дэлхийд амжилт нь тvгсэн алдар цуутангууд ч бий. Бид Монголын олон шилдгvvдийг тэрхvv “гэр бvл”-д нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
“Би Би Эй Монгол” ХХК-ийн Ерeнхий захирал
Бэн Б. Бvvт
|
“Бэн Бvvт энд Ассошиэйтс, Инк” корпораци нь дараах улс оронд еерийн салбараа нээн ажиллуулж байна.
| Монгол дахь салбарын хаяг:
Baga Toiruu 13-23,
Chingeltei district,
Ulaanbaatar, Mongolia
Phone: 976-11-319129
Fax: 976-11-319130
|
Энэтхэг дэхь салбарын хаяг:
6/4 Pleasant Valley
Raijpur Road
P.O. Raijpur 248009
Dehra Dun, India
Phone: 91-135-2-735-351
|
| |
|
АНУ-ын Нью Мексик муж дахь салбарын хаяг:
38 Camino Facil
P.O. Box 608 Rociada,
New Mexico 87742, USA
Phone: 1-505-454-1823 |
Тев компанийн хаяг:
2926 Bigham Blvd.
Fort Worth, Texas 76116,
USA
Phone: 1-817-738-9595
|
|